Өнөөдөр
Mar 15, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Ч.Номин УИХ-ын гишүүдийг хувийн зочид буудалдаа хуралдуулж, төсвөөс 50 сая төгрөг авчээ

Соёл, Аялал жуулчлалын сайд Ч.Номин УИХ-ын гишүүдийг өөрийн эзэмшлийн “Тэрэлж” зочид буудалд хуралдуулсны төлөө улсын төсвөөс 50 сая төгрөг авчээ. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд САЖ-ийн сайд Ч.Номингийн хувийн зочид буудалд үе үе хурал зарладаг бөгөөд зарим гишүүд хурлын дараа таван одтой гэх тухайн зочид буудалд хоноглодог тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл 2025 оны төсвийн хэлэлцүүлэг гэх нэрийн дор улсын төсвөөс 50 сая төгрөг авч, УИХ-ын гишүүдэд хоол, цайгаар үйлчилжээ. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас ковидын хэмнэлт хэмээн Хэмнэлтийн тухай хуулийг батласан байдаг. Энэ хуулиар УИХ-ын гишүүдийн хурал цуглаан, гадаад дотоод томилолтын зардлыг танасан боловч Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номин болон МАН-ын эрх баригчдад Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлэхгүй байна. 

Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номин 2024 оны аравдугаар сарын 16-ны өдөр хурлын үйлчилгээний төлбөр гэж 76,4 сая төгрөгийн төсвөөс авсан бол нэг хоногийн дараа буюу 2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр 50 сая төгрөгийг авч, МАН-ын гишүүдэд үйлчилгээ үзүүлжээ. 

22 Oct 2024 11:37AM
Б.Заяа
232
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ