
ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон М.Нарантуяа Нара 200 сая төгрөгийн хандивыг ИЗНН-д өгч, жагсаалтын 2-рт бичигдсэн байна. Тэрээр сүүлийн өдрүүдэд ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг шүүмжлэх болсон нь өөрийнх нь өгсөн 200 сая төгрөгийн тайланг шаардсантай холбоотой юм байна. Харин нөгөө талаас ИЗНН-ын жирийн гишүүд УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нараг намынхаа нэр хүндэд халдсан, нийгэмд шуугиан дэгдээж УИХ-ын гишүүний биеэ авч явах ёсзүйд суралцаагүй гэж эсэргүүцэх болжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара хэлэхдээ "Намайг намын нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр намаасаа хөөх, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах санал санаачилга гаргаад байна. Эхний ээлжинд ИЗНН-ын дэд даргаас чөлөөллөө: Би намдаа 200 орчим сая төгрөгийн хандив өгсөн, УИХ-д дөрвөн суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Гэтэл намайг дэд даргын албан тушаалаас чөлөөлөхийн тулд намынхаа удирдлагын багийг бүхэлд нь чөлөөллөөд намайг бас нэг хүнтэй үлдээгээд бусдыг нь буцаан томилсон.” хэмээн яриад байгаа юм.
Түүнийг өнгөрсөн саруудад цахим хуудсаараа бараа сурталчлан лайв хийсэн үндэслэлээр УИХ-ын Тамгын газраас сануулах арга хэмжээ авсан юм.