Өнөөдөр
Jan 23, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Монголын агаарын бохирдол ДНБ-ний 10 хувьтай тэнцэх эдийн засгийн хохирол дагуулдаг

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа” тайлангаа өнгөрсөн сард гаргажээ.

Энэ тайланд Монголд орчны (ААP) болон өрхийн (HAP) агаарын бохирдлын улмаас жил бүр 7150 хүн нас барж, 1.5 тэрбум ам.доллар (4.8 их наяд төгрөг) буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол, алдагдал бий болгож байгааг онцолжээ.

Энэ тооцоо, статистик агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Монгол Улсад агаарын бохирдлын хэмжээ өндөр байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд 2024 онд 2839 хүн нас барсан нь зөвхөн PM2.5 агаарын бохирдлоос үүдэлтэй гэж тооцоолжээ. Улаанбаатар хотын дүүргүүдийн нийт нас баралтын түвшин дүүрэг тус бүрийн бохирдлын түвшинтэй хамааралтай байгаа нь агаарын чанарыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. 

23 Oct 2024 11:54AM
Б.Заяа
287
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ