Өнөөдөр
Mar 15, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Соёлын сайд Ч.Номин “Тэрэлжсүйх” компаниа Чинбатын Батхүүд шилжүүлжээ

МАН-ын гишүүд, сайд дарга нарыг Тэрэлж зочид буудалдаа цуглуулан, 2025 оны төсвийн хэлэлцүүлэг хийсэн Соёлын сайд Ч.Номин “Тэрэлжсүйх” ХХК-иа “Минийх биш” хэмээн тайлбар өглөө. УИХ-ын гишүүд, дарга сайд нарыг цуглуулж, 2025 оны төсөв тайлбарлах байр саваар хангасан Ч.Номин улсын төсвөөс 50 сая төгрөгийг “Тэрэлжсүйх” компанидаа аваад байна. “Тэрэлжсүйх” компанийг Чинбатын Номингоос Чинбатын Батхүүд шилжүүлжээ. Өөрийн гэр бүлийн хамаарлын цусан төрөлдөө компаниа шилжүүлснийгээ “Минийх биш” хэмээн тайлбарлах нь улс төрд зохисгүй бөгөөд хамаарлын компанидаа төсөв захиран зарцуулагчид, шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулсан нь ашиг сонирхлын том зөрчил болоод байгаа юм. Энэ уулзатыг Тэрэлж зочид буудалд зохион байгуулсныг олон нийт мэдсэний дараа Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номин "Би энэ мөнгийг хувиасаа гаргасан" гэж тайлбар хийж байв. Гэвч хэдхэн хоноод түүний энэ тайлбар худлаа болох нь батлагдаад байна. Төрийн сэнтийд суусан Ч.Номин төсвийн мөнгийг хувьдаа аваад зогсохгүй, худалч гэдгээ ч ийнхүү харууллаа. 

УИХ, Засгийн газрын гишүүд аливаа хурал, хэлэлцүүлгийг зочид буудалд хийж байгаа нь авлигын хамгийн том гэмт хэрэг энд үйлдэгдэж байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь Төрийн ордны 800 хүний суудалтай их танхим, эсвэл Соёлын төв өргөө гэх мэт хурал цуглаан хийх том танхимтай газрууд олон бий. Гэтэл Засгийн газрын гишүүн, Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номингийн хамаарал бүхий зочид буудалд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн дунд доод шатны ажилтнуудыг цуглуулж 2025 оны төсвийг хэлэлцсэн нь хууль зөрчиж, зарчмаасаа ухарсан үйлдэл болоод байна. Нөгөө талаар улс төрчид өөрийн хамаарлын компаниараа төсвийн мөнгө авсныгаа зөвтгөн тайлбарлаж, өөрсдийгөө өмөөрч байгаа нь монголчуудыг хуурсан үйлдэл юм. 

Ч.Номингийн гэр бүлийн хамаарлын "Тэрэлжсүйх" компани нь музей ажиллуулах, зочид буудал, цайны газар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ зэргийг үзүүлдэг байна. 

8413 - Аялал жуулчлал 2010-09-02
2 4330 - Барилгын засвар, засал чимэглэл 2010-09-02
3 4610 - Гадаад худалдаа 2010-09-02
4 9602 - Үсчин, гоо сайхны үйлчилгээ 2010-09-02
5 4774 - Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ 2010-09-02
6 9102 - Музей ажиллуулах 2015-12-14
7 5510 - Зочид буудал 2018-05-07
8 5629 - Цайны газар
24 Oct 2024 12:50PM
Д.Оргил
191
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ