Өнөөдөр
Mar 15, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Л.Оюун-Эрдэнийн найз авлигач Ж.Пунцагт 12 сая төгрөгийн торгууль ноогдууллаа

Монгол Улс авлигын индексээр 121-р байранд байгаа нь авлигал бүх салбарт гүн бат шингэснийг харуулж байгаа олон улсын судалгааны дүн юм. 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг баривчлан шалгаж эхэлсэн. Түүнийг авлигал албан тушаалын гэмт хэрэг болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутган эрүүгийн хуулийн 22,1,1 дүгээр зүйл ангиар шалгасан байдаг.  

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Пунцагт 12 сая төгрөгийг торгуулийн ял оноожээ. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигал, албан тушаалын гэмт хэрэгт шүүх ийм ял оноосон нь төрийн өндөр албан тушаалтны найз нөхөд, тэдэнд хамааралтай хүн гэж харсан байх магадлал өндөр байна. Авлигын гэмт хэрэгтэн Ж.Пунцаг өмнө нь удаа дараалан гэмт хэргүүдэд холбогдож байсан ч шүүх ял оноож байгаагүй, эргүүлэн ажилд нь томилж байсан. Тэгвэл тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй найз бөгөөд олон жил нөхөрлөж яваа нэгэн юм байна. Улс төрчдийн найз нөхөд, хамаарал бүхий хүмүүс авлигын гэмт хэрэгт хорих ял оноолгүй торгоод өнгөрч байгаа нь шүүгчид бусдын нөлөөнд автдаг болохыг харуулж байна.  Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байдаг. 

Хэргүүдийг сануулбал, Ж.Пунцагийг 2019 онд Тагнуулын ерөнхий газраас ажлын байранд нь нэгжлэг хийж, гурван ажилтны хамт баривчилж байсан. Тэрбээр нэг бус удаа хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгэл авч байжээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байсан юм. Мөн өмнө нь 2002 онд түүнийг хятад иргэнээс авлигал авсан хэрэгт буруутгаж байлаа.

Нэг үгээр, авлигалтай тэмцэж үндэсний хэмжээний гэмт хэргүүдийг илрүүлж, эдийн засгаа сайжруулах Засгийн газрын бодлого хэрэгжихгүй байгаа нь Засгийн газрын тэргүүн хэтэрхий жулдаж, хэлсэн ярьсныг нь намын журмын нөхөд нь тоохгүй байгаатай холбоотой. Нөгөө талаар шүүх засаглалд ажиллаж байгаа шүүгчид хэдийнэ авлигчдын нэг тал болсон гэдэг нь ч эндээс харагдаж байна. Тэд Засгийн газрын бодлогыг юман чинээ хүлээн авахгүй, зүгээр л үг, лоозон төдий хандаж байгаа нь авлигчдад өгч байгаа ялын хэмжээнээс харагдаж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхэнд хэтэрхий жижигдэж байна.

29 Oct 2024 09:02AM
Д.Оргил
283
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ