Өнөөдөр
Jan 23, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Казахстан Монголыг холбосон зам барих асуудлаар Хятад, Оросын талд хандана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевм Монгол Улсад албан айлчлал хийгээд буцлаа. Тус айлчлалыг Төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа хийж байгаагаараа онцлог бөгөөд нэлээдгүй хэлэлцээрт хоёр улсын салбарын сайдууд гарын үсэг зурсан юм.

Тухайлбал, хоёр улсын гадаад худалдаа одоогийн байдлаар жилд 150 сая ам.доллар байгаа бол энэ тоог 500 сая ам.доллар болгож өсгөх асуудлыг ярилаа. Үүний тулд Казахстан, Монголын хооронд эдийн засгийн коридор үүсгэж буюу зам дэд бүтцийг байгуулах гарцыг бүтээн байгуулахаар талууд ярилцсан байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Д.Одбаяр хэлэхдээ “Казахстан Монгол Улсыг холбосон зам байгуулахын тулд манай талаас хоёр хөрштэйгээ ярилцана. Хятадын нутгаар дайруулан барих уу, Оросын нутгаар барих уу гэдгээ шийдэхийн тулд хоёр хөрштэй уулзалт, яриа хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна” гэсэн юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар нийтдээ 900 км замын асуудлыг хөндөж байгаа юм. Хэрвээ Казахстанаас Монгол руу холбосон зам барьж чадвал талуудын хэлэлцсэн шиг гадаад худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх боломжтой юм байна. Гэхдээ Хятад, Оросын талуудтай энэ тухай яриагүй байна.

30 Oct 2024 08:57AM
Н.Хорлоо
149
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ