Өнөөдөр
Mar 15, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
“Чингис хаан” одонг Бан Ги Мүнд гардуулах шийдвэр гаргалаа

Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд олгохоор болсон талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ.  Түүнийг НҮБ дахь Монголын оролцоог шинэ шатанд гаргасан, Монгол, БНСУ-ын харилцааг стратегийн түвшинд хүргэсэн гэж үзэж байна. Мөн далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулсан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон төсөл хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх гарцыг нээсэн гэж үзсэн учраас "Чингис хаан" одонг Бан Ги Мүнд гардуулахаар болжээ.

30 Oct 2024 10:19AM
Д.Оргил
223
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ