Өнөөдөр
Feb 19, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
“Бадрах энержи” ХХК 10 тонн уран олборложээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Дорноговь аймгийн Зөөвч овоо ордыг ашиглахтай холбоотой гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах энержи компани өнгөрсөн хугацаанд 10 тонн уран олборлож, туршилтын ажил хийгээд байна. Дээрх хуулийг өөрчилснөөр уран олборлох боломжийг бий болгох юм. Одоогоор Францын “Орона” компани Монглод 193 мянган тонн нөөцтэй хоёр лиценз эзэмшиж байна.

Францын Орона компани монголоос уран олборлож эхэлбэл тус ордоос монголын төр эзэмшлийнхээ 34 хувийг АМНАТ-аар орлуулах төлөвлөгөөтэй байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлж байна. "Бадрах энержи" компанийн 66 хувийг Францын "Орона" компани эзэмшиж байна. 

31 Oct 2024 01:00PM
Д.Оргил
152
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ