
Засгийн газраас 2025 оны улсын төсвийг УИХ-д өргөн бариад байгаатай холбогдуулан соёл, аялал жуулчлалын салбарын төсөв анхаарал татаж байна. Учир нь тус яамнаас 2025 оны төсөвт өсвөр насны залуучуудад зориулж 18 тэрбум төгрөгийн үнэ бүхий ваучир тараах асуудал яригдаж байна.
Улсын төсвийн 18 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд тарааж, үнэ төлбөргүй кино үзүүлж, соёл урлагийн тоглолтонд хамруулах нь зөв эсэх тухай иргэд шүүмжилж эхэлсэн. Энэ тухай Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Номин тайлбар хэлжээ. Тэрээр " Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг батласантай холбогдуулан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно гэж заасан. Ингээд өсвөр насны хүүхдүүдэд кино, соёл урлагийн үйл ажиллагаа үнэ төлбөргүй үзүүлэх юм. Энэ нь соёлч, боловсон, оюунлаг иргэнийг бэлтгэх зорилготой ажил юм” гэж тайлбарлалаа.
Түүнээс гадна 2024 онд 720000 жуулчдыг Монгол Улс хүлээн авч, 1.4 тэрбум долларын ашиг олсон. Цаашид аялал жуулчлалын салбараар дамжуулж эдийн засгаа солонгоруулах зорилготой байна.
Монгол Улсын соёлын салбарыг олон улсад таниулах ажлуудыг хийнэ. Одоогийн байдлаар Үндэсний Урлагийн их театр Холбооны бүгд найрамдах Герман улсад тоглолтоо хийж байна. Энэ мэт соёл урлагийн тоглолтоор дамжуулан дотоодын эдийн засгийг солонгоруулах бүрэн боломжтой юм.
Монгол Улсын нийт төсвийн 1,7 хувийг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжилд зарцуулахаар төсөвлөдөг.