Өнөөдөр
Dec 9, 2024
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Ерөнхий сайдын зөвлөхөөр П.Анужинг томилжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан П.Анужинг томилжээ. УИХ-ын гишүүн асан П.Анужин 2020-2024 онд СХД-ийн иргэдийг төлөөлж, УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллаж 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж зүүн бүсэд өрсөлдсөн билээ. Гэвч Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт иргэдээс санал авч чадалгүй ялагдал хүлээсэн юм.

Тэгвэл УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн П.Анужинг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилж, Төрийн ордонд өрөө тасалгаа гарган өгчээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн асан П.Анужин өмнө удаа дараа үгүйсгэж байсан бөгөөд тэрээр хов жив, хэрүүл шуугианд нэр төрийг нь хутган орууллаа хэмээн цахим хуудаснаа бичиж байсан юм.  

 

11 Nov 2024 08:14PM
Л.Сүрэн
144
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ