Гаалийн Ерөнхий газрын дарга асан Б.Асралтыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ
Гаалийн Ерөнхий газрын дарга асан Б.Асралтыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ
Гаалийн Ерөнхий газрын дарга асан Б.Асралтыг Ерөнхийлөгчийн тогтвортой хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ. ГЕГ-ын дарга асан Б.Асралт нь УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын дүү бөгөөд Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хилээр олон мянган тонн нүүрсийг бүртгэлгүй гаргаж нүүрсний хулгайчдад боломж гаргаж өгсөн гэх хэргээг ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Хүрз нүүрсний хэрэгт холбоогүй” гэж тайлбарлаж байсан ч түүнийг даргаар ажиллаж байхад 5 сая тонн нүүрсийг ямар ч бүртгэлгүйгээр Хятадын хил давуулсан байдаг. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхөөрөө томилжээ.
12 Nov 2024 06:26PM
62
Сэтгэгдэлүүд