Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад ялалт байгуулж чадаагүй АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан нь МАН-ын Засгийн газарт багтаж чадаагүй гишүүдийг бухимдлыг төрүүлээд байна. Түүнийг БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэр Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудал ч хөндөгдсөн юм. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд Засгийн газарт хамтарсан АН-ын гишүүд болон МАН-ын сайдын ажил давхар хашиж байгаа гишүүдийн кноп байгаа гэж ойлгож болно. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламент дахь өөрийнх нь талд зогсох гишүүдийн тоог нэмэхээр дэд сайдууд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийг УИХ-ын үлдсэн гишүүдээс авч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийг авч томилох нь өөрийнх нь талд дугарах гишүүдийн тоог нэмж байна гэж ойлгож болох юм.