Өнөөдөр
Jan 23, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ууртай байна

Төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн эмэгтэйг тавчиктэй гаргасан эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдлийг өөр дээрээ тохож Засгийн газраа огрцуулсан У.Хүрэлсүх өөрийн дараагийн залгамж халаагаар Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарыг тодорхойлсон байдаг. Хос загал шиг явсан энэ хоёр залуу эрх мэдэл, эд хөрөнгө, эрх ямбанд дулдуйдаж анхны зорилгоо умартсан тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уурсаж байна. Гэхдээ тэрээр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэтэй хэзээ ч нэгдэж нийлэхгүйгээр харилцаанд нь сэв сууж, түүний Засгийн газрыг бүхэлд нь огцруулах санаархал тээж явна гэсэн яриа Төрийн ордонд гарчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн эдийн засгийг даван туулсан гэж ярих ч үнэн хэрэгтээ ковид өвчнөөр далимдуулан төсвийн мөнгийг шамшигдуулсан олон асуудлууд хөвөрсөөр байна. Мөн хулгай зэлгий, хээл хахуультай тэмцэнэ гэсэн ч илэрхий үр дүн илрэхгүй байгаа зэргээс болж ард түмэн Ерөнхий сайддаа “данх” хоч өгсөн билээ.

2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болсон. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байхад системийн тогтолцоог өөрчлөхгүйгээр гишүүдийн тоог нэмэх нь 76 даргыг 126 болгож нэмэгдүүлэхтэй яг ижил хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндөж байсан ч үүнийг улс төрчид огт тоогоогүй юм. Тэгвэл байдал яг ингэж эргэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар парламент дахь кнопоо тоолж “үзэлцье” гэсэн чимээ шуугиан ч Төрийн ордноор цуурайтаж байна.

Одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүд эн тэнцүү хуваагдаж, Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын тал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талынхан гэж хуваагдсан бөгөөд кноп нэмэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН, АН, ИЗНН-ынхантай идэвхийлэн уулзаж байна. Учир нь тэрээр үлдсэн хэдхэн суудалдаа гишүүдээс дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийг авч эхэлсэн билээ. Үүний хажуугаар өөрийн тэжээсэн зарим сайтаар УИХ-ын дарга болон гишүүд рүү хандсан “гүтгэлэг”, өдөөн хадгалгыг удаа дараалан явуулж байгааг иргэд анзаарч буй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үгэнд парламентын гишүүд орж өгдөггүй, салан палан байна. Д.Амарбаясгалан ч хууль батлахдаа удаа дараа Үндсэн хууль зөрчсөн гэсэн “хэрэгт” орсон нь түүний ур чадвар сул, ажилдаа мэргэжлийн хандаж чадахгүй, туршлага муутайг харуулж байна. Энэ байдал нь эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох уу, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг суудлаас нь авч хаях уу гэдэг уралдааны гол сэдэв болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон намын дарга нарыг өөртөө урвуулж, парламент дахь сөрөг хүчний статусыг үгүй хийж, эрх мэдэл, эд хөрөнгө, эрх ямбаа улам нэмэгдүүлж байгаа нь Ерөнхийлөгчийн уурыг хүргээд байна. Тэрээр үгэнд орохоос нэгэнт хальж, өөрийн шинэ бүлэглэлийг үүсгээд буй юм. Эрх мэдэлтнүүдийн зодоон үеийн үед байдаг ч улс орны эдийн засгийг сайжруулж, ажилгүйдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой ч Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар ард түмнээ мартаад байгаа юм. Учир нь хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай билээ. 

15 Nov 2024 08:38AM
Л.Сүрэн
186
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ