Өнөөдөр
Jan 23, 2025
Улаанбаатар
Ам.доллар (USD)
БОГД УУЛЫГ НҮХЛЭХ БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА ХИЙНЭ

Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар Богд уулыг нүхлэх улс төрийн шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулаад байна. Богд уулыг нүхлэхийн тулд байгаль орчны судалгаа хийхээр төлөвлөжээ.  Улаанбаатар хотоос төв аймаг руу нэвтрэхийн тулд Богд уулыг бүхэлд нь нүхлэх шийдвэрийг Засгийн газар, хотын удирдлагууд танилцуулаад байна. үүний тулд БНХАУ-аас 1,5 тэрбум доллар зээлэх тухай мэдээллийг өгөөд байгаа юм. 1,5 тэрбум доллар нь одоогийн ханшаар 5 гаруй их наяд төгрөг билээ. Тэгвэл богд уулыг нүхлэх ТЭЗҮ- боловсруулах ажлын хэсэг гарсан бөгөөд үүнтэй хамт байгаль орчны үнэлгээний судалгааг хийх юм байна. Салбарын сайдын хэлснээр БНХАУ богд уулыг нүхлэхтэй ижил хэмжээний ажлыг 700-800 сая доллараар хийдэг гэж байна. Харин монгол улсын хувьд олон улсын дундаж тооцооллыг гаргаж, 1,5 тэрбум төгрөгөөр хийхээр зэхжээ. 2025 оны улсын төсөвт Богд уулыг нүхлэхтэй холбоотой төсөв суулгаагүй бөгөөд харин төсвийн тодотголоор 50 тэрбум төгрөгийг эхний ээлжинд төсөвт оруулж ТЭЗҮ-ийн ажлыг хийх юм. Богд уулыг нүхлэх ажлыг парламент дахь зарим намын бүлгүүд цаг нь болоогүй гэж дүгнэлээ. Ямартай ч автозамын түгжрэл бууруулах дээрх ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, зээл татах хэрэгцээ байгааг эрх баригчид хэлж байгаа бол цөөнхийн бүлгийн гишүүд эсэргүүцлээ.

 

18 Nov 2024 06:02PM
Б.Уран
109
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ